Энэтхэгийн Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг хүлээн авлаа

Энэтхэг улсын Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакциныг тээвэрлэсэн МИАТ-ын нисэх онгоц өнөө өглөө Улаанбаатарт газардлаа.

Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулна.

“Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа "Ковакс" хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийг Засгийн газраас Монголд Улсад бэлэглэсэн байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү