Рианна дотуур хувцасны тэрбумтан болов

Барбадос гаралтай дуучин Рианна өөрийн нэрийн дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийнхээ орлогоор тэрбумтан болжээ. Тэрбээр “L Catterton” фирмтэй 115 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа “Savage X Fenty” брэндийн орлого тэрбум ам.доллар хүрсэн аж. “L Catterton” фирм нь “LVMH” загварын брэндийн хувьцааг мөн эзэмшдэг.

Рианнагийн дотуур хувцасны брэндийн орлого өнгөрсөн онд 200 гаруй хувиар өссөн ба идэхтэй “VIP” гишүүнчлэлийн тоо 150 гаруй хувиар нэмэгдсэн аж. Тэрбээр сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард загвар зохион бүтээгч Амина Муаддитай хамтран “Savage X Fenty” брэндийнхээ коллекцыг гаргасан байв.

 
Өдгөө 32 настай Рианна хэлэхдээ “Би брэндийнхээ нүүр царай биш. Гэхдээ би онгод нь” хэмээжээ. Тэрбээр өөрийн брэндийнхээ нүүр царайгаар Кайли Женнер, Стасси Бэйби зэрэг олон алдартныг ажиллуулж байв.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү