НӨАТ-ын сугалаанаас супер азтан тодорсонгүй

Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26,248,898 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 2

3 сая төгрөгийн 28

1 сая төгрөгийн 264

100 мянган төгрөгийн 2362

30 мянган төгрөгийн 23431 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 25037549

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 23058994. 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү