Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог тав хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Хөл хорионы дэглэм нэгдүгээр сарын 6-нд буюу Лхагва гариг хүртэл тогтоосон байсан юм. Гэвч нийслэлд эх үүсвэр нь тодорхой бус халдвар дэгдсэн, түүнийг хүн амд халдварлуулахгүй байхад хатуу хөл хорионы дэглэм мөрдөхөөс аргагүй байна гэсэн саналыг Эрүүл мэндийн яам Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Улмаар Улсын онцгой комисс хуралдаад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоногоор сунгах асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Харин Засгийн газар Улсын онцгой комиссын саналыг хэлэлцээд, тав хоногоор сунгажээ.

Мөн тус хуралдаанаас ирэх хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү