Сайжруулсан шахмал түлшний нэг борлуулалтын цэгт 200 өрх оногдож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумьяабазар Баянзүрх дүүрэг дэх “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгийн ажилтай танилцав.

Тус цэгт Баянзүрх дүүргийн  дөрвөн хорооны зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгож байгаа.

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө ярихдаа, “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, борлуулалтын албатай хамтран өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулсан. Ингэснээр захдуу газарт амьдардаг 26 600 иргэн түлш авахын тулд 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг оногддог байсан бол одооноос 200 өрхөд нэг  борлуулалтын цэг оногдож байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумьяабазар зорилтот бүлгийн 10 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах,  түлшний нөөцийг хангалттай байлгахад анхаарахыг зөвлөв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү