Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос 10 дугаар сарын 15-нд болж өнгөрсөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийт сонгогчдын 47.8 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн гэдгийг онцлов.

2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэл, дүүргийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан нийслэлийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва талархал дэвшүүлэн амжилт хүслээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү