Коронавирус илэрсэн 19 бөхийн нэг нь монгол хүн

Японы сүмогийн холбооноос “Таманои” дэвжээний 19 бөхөөс коронавирус илэрсний нэг нь Азүмарюү С.Тодбилэг аж. Тэрбээр тус дэвжээний тэргүүн бөх, жүрёгийн долоод бичигдэж буй юм.

Анх “Таманои” дэвжээний доод зиндааны нэг бөх эмнэлэгт хэвтэж, шинж тэмдэг илэрснээр бөхчүүдэд коронавирусний шинжилгээ хийжээ.

Коронавирус туссан 19 бөхийн 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоо нь дэвжээндээ тусгаарлалтад орсон гэнэ. Энэ дэвжээ нь 28 бөхтэй бөгөөд тэднээс нэгийг нь ч намрын тэмцээнд барилдуулахгүй гэдгийг Сүмогийн холбооноос гаргаад байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү