Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч боллоо

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал саяхан болж, 21 аймаг, хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагч “Туушин” зочид буудлын хурлын танхимд чууллаа.

Тэд цар тахлын жилд улсын аварга шалгаруулах тэмцээн болоод тив, дэлхийн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, жингийн өрсөлдөөн хийгээд сонгон шалгаруулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, нэг зорилгын хүрээнд нэгдэж чадлаа. Хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П. Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах гишүүдийн санаачлагатай Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо.

Тив дэлхийд алдраа цуурайтуулж, шигшээ багийг ахалж явсан түүнд олимпын хариуцлагатай жилд ийнхүү итгэл хүлээлгэж басхүү шигшээ багийн дасгалжуулалтын чанарыг сайжруулж байгаа нь энэ юм.

Түүнд тогтмол цалин болон гадагшаа явах тэмцээн уралдааны бүх зардлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх болон чөлөөт бөхийн холбооны зүгээс 100 хувь санхүүжүүлж ажиллуулахаар болжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү