Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулна

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал Д.Мөнхболд нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа сайжруулах, санамж бичиг байгуулах хүсэлт гаргалаа.

БТСУХ-ны зүгээс Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас гаргаж буй санал санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллана. Мөн Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг байгууллага, Биеийн тамир, спортын улсын хорооны төлөөллөөс бүрдсэн “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү