Мэдээллийн технологиор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт БХБЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа. Уг хурлыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Магнайсүрэн удирдан явуулж, барилга байгууламжийн норм, нормативын сангийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн биелэлт, энэ оны төлөвлөгөөний биелэлтийн талаарх Сангийн хяналтын зөвлөлийн дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сангийн удирдах зөвлөлийн хурлаас барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн боловсруулалтын явц нь удаашралтай ажлуудыг эрчимжүүлэх, норм, норматив бичгийг боловсруулах үнэлгээг шинэчлэх, мэргэшсэн боловсон хүчнийг сургаж бэлтгэх төлөвлөгөө гаргах чиглэлээр ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 Эх сурвалж: БХБЯ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү