Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт ажиллалаа

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт ажиллалаа.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, 100 хоногийн хугацаанд хийх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг бүрэн хангуулахад анхаарах, газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах, газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, шинээр хот /"Шинэ Зуунмод", "Майдар хот"/ байгуулах байгуулах их ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас манлайлан оролцохыг Барилга, хот байгуулалтын сайдаас чиглэл болгов.

Эх сурвалж: БХБЯ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү