Олимпын наадам албан ёсоор хойшиллоо

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нэг жилээр хойшилж байгааг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах нар өнөөдөр/2020.03.24/ баталлаа.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт санал тавин зөвшөөрч ийнхүү Токио-2020 олимп 2021 оны зун зохион байгуулагдахаар болж байна. Олимпийн наадам хэзээ ч энхийн цагт хойшлогдож байгаагүй юм. Харин 1916, 1940, 1944 зэрэг дайны олон жилүүдэд цуцлагдаж байсан юм. Энэ сарын 17-нд Японы олимпийн сайд Сэйко Хашимото мэдэгдэхдээ олимпийн наадам хугацааныхаа дагуу, үзэгчидтэй зохион байгуулагдана хэмээгээд байсан ажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү