Ц.Бямбажав “Токио-2020” олимпод оролцох болзол хангалаа

Японы Кюүшюү аралд зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг юм.

“Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.

Манайхаас өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпийн наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпийн наадам Монголын хөнгөн атлетикчдийн хувьд 11 дэх нь болох юм.

1952 оноос анх зохиогдож эхэлсэн “Беппу-Ойта-2020” марафонд Марокко Улсын тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопийн Абдела Годана 2:08:06 -аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 гүйж хүрэл медаль хүртжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү