"Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" тохиож байна

Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" тохиож байна. Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2006 оноос хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэж иржээ.
 
Энэ өдөр нүүдлийн шувуудыг амьдарч буй орчинтой нь хамт хамгаалах шаардлагатайг хүн бүрт ойлгуулахыг зорьдог. Дэлхийн өнцөг булан бүрт шувуу судлах, хамгаалах сурталчлах, мөн олон төрлийн сургалт, шувуучлах аяллыг зохион байгуулдаг юм.
 
Цэнхэр гараг дээр 10 мянга гаруй төрөл зүйлийн шувууд байдгаас 1800 төрөл зүйл нь нүүдэллэж амьдардаг аж. Шувууд Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэсэн зам гэсэн гурван үндсэн чиглэлээр нүүдэллэдэг юм байна. 
 
 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү