МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа

Жүдогийн цуут аварга, дөрвөн өөр жинд олон улсын тэмцээнээс медаль авч байсан Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайллаа. Тэрбээр /2022.01.14/ жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлсан юм.

Улсын аваргад 11 удаа түрүүлсэн Х.Цагаанбаатар 28 жилийн тамирчны замналаа ийнхүү өндөрлүүлж байна.

Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн нэгэн юм.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү