Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

МҮОХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Үүнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.  

Хамтын ажиллагааны хүрээнд ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас хэрэгжүүлж болохуйц төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл солилцох, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан олимпын боловсрол олгох төслийг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон спортоор хичээллэх дур сонирхолтой болгох зорилгоор спортын алдартнуудтай уулзалт өдөрлөг зохион байгуулах арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Мөн тус төвийн шилдэг ажилтнуудад спортын наадмуудыг үзэх эрхийг тусгайлан олгох юм.

 

Хамтын ажиллагааны хүрээнд залучуудын олимпын наадамд оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах боломж бүрдэж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү