Монгол бөхийн өргөөнд энэ сард болох чөлөөх болон үндэсний бөхийн барилдааны хуваарь гарчээ.
Дэлгэрэнгүйг уншигч танаа дараах байдлаар хүргэе.
Арваннэгдүгээр сарын 11, 12-нд 1993 оны дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн.
Арваннэгдүгээр сарын 12-нд 15:00 цагаас Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй)
Арваннэгдүгээр сарын 13-нд 12.00 цагаас аймаг, цэргийн начин цолтнуудын үндэсний бөхийн барилдаан (бөхийн тоо хязгааргүй),
Арваннэгдүгээр сарын 19-нд 12:00 цагаас Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Арванэгдүгээр сарын 24-нд 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,
Арваннэгдүгээр сарын 26-нд 12:00 цагаас Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан,
Арваннэгдүгээр сарын 27-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй) тус тус Монгол бөхийн өргөөнд болно.