Бүх аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн удирдах бүрэлдэхүүн эмэгтэй гишүүд, төлөөлөлтэй болно

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Олимпик хауст болов. Хурлаар Монголын тамирчдын оролцох наадмуудын багийн ахлагчдыг томилох, зарим хүнийг “Алтан од” одонгоор шагнах, Олимпын зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм батлах болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ирэх жил Индонезийн Балид болох Дэлхийн элсний наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг, Тайландын Бангкок, Чонбури хотkд болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханыг томилов.

Мөн

Мөн спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадмын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Зохион байгуулах хороог Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахлан ажиллахаар боллоо.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү