“Их хуралдай” танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны долоодугаар сарын 11-ний өдөр гаргасан Зарлигтаа Эзэн богд Чингис хааны хөргийг Төрийн ордонд залахаар тусгайлан тусгасан билээ.
Энэхүү зарлигийн дагуу төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимын хойморт ийнхүү Эзэн Чингис хааныхаа эш хөргийг,
“Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алжаатугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай”
хэмээсэн билиг сургаалын хамт залж байна.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү