БШУЯ-ны удирлагууд иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллана

Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны 14.00-17.00 цагийн хооронд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.

Та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү