Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ

"Дашваанжил Газ" ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харъяат, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, улсын гарьд М.Бадарч нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Э.Даш, Д.Амарсайхан, Б.Чимэдвандан нар үлдэв.

Сонирхуулахад, энэ сарын 11-нд бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан, 12-нд Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү