Тавдугаар сард 1844 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор визийн зөвшөөрөл, оршин суух сунгалтын үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сард 727 аж ахуйн нэгж, байгууллагын 3334 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.

Тодруулбал, 496 аж ахуйн нэгж, байгууллагын 1935 гадаадын иргэн виз зөвшөөрлийн хүсэлт, 231 байгууллагын 1935 гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас 1844 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгож,  эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1076 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.  

Мөн “еvisa.mn” цахим системээр нийт 33 улсын 1327 иргэнд цахим виз олгож, 3 улсын 3 иргэний визийн хүсэлтэд татгалзжээ.

Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх үйлчилгээг https://immigration.gov.mn/mn/ сайтад хандан цахимаар авах боломжтой юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү