"The Voice of Mongolia" шоуны гуравдугаар улирлын ялагчаар Г.Даваадалай тодорлоо

Шинэ дуу хоолой, шилдэг дуучин шалгаруулах "The Voice of Mongolia" шоуны гуравдугаар улирлын ялагчаар Д.Отгонбаяр шүүгчийн багийн Г.Даваадалай тодорлоо.

Тэрбээр санал хураалтаар үзэгчдээс 66.7 хувийн санал авснаар ийнхүү шилдэг оролцогчоор шалгарсан юм. Ингэснээр “MG RX-5” автомашины эзэн болж, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.

Өмнөговь аймагт төрж, өссөн дуучин залуу Г.Даваадалай нь 2017 онд “Рояаль” академийг хүний нөөцийн мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод хоёр жил суралцсан бөгөөд энэ хугацаанд тус улсад дууны тэмцээнд орж байжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү