М.Намуун, О.Есүгэн нар өнөөдөр медалийн төлөө тулалдана

Турк улсын нийслэл Истанбул хотноо тавдугаар сарын 8-наас 20-ны өдрүүдэд боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болж буй. Энэхүү 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай есөн тамирчин оролцож байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй М.Намуун, 54 кг-ын жинд хүч үзэж буй О.Есүгэн нар өнөөдөр /2022.05.16/ медалийн төлөө тоглоно. М.Намууны өрсөлдөгч Энэтхэгийн тамирчин бол О.Есүгэний өрсөлдөгч Тайландын тамирчин.

М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай боксчин. Одоо түүнд дэлхийн дэвжээнээс насанд хүрэгчдийн ангиллын медаль л дутуу.

  • 48 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Нямсүрэн хоёрдугаар тойрогтоо Венесуэлийн Кадено Рожаст ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • 50 кг-ын жинд Б.Мөнгөнсаран эхний тойрогтоо Туркийн Гакироглоу Бусе Назад ялагдаж, мөн тэмцээнээ дуусгав.
  • 52 кг-ын жинд Л.Алтанцэцэг хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн Нихарит Заринд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • 60 кг-ын жинд Г.Бадмаараг Бразилын тамирчин Беатриз Феррейратай тулалдан, ялагдан тэмцээнээ дуусгасан.
  • 63 кг-ын жинд У.Шинэцэцэг Туркийн Гизем Озерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • 70 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа эхний хоёр тойрогтоо гоц мөргөж, гуравдугаар тойрогтоо Польшийн Дариа Парадад ялагджээ.
  • 75 кг-ын жинд Н.Ану эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Украины Каролина Махнод ялагджээ.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү