Г.Бадмаараг тэмцээнээ дуусгалаа

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 10 тамирчин оролцож байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Ганзоригийн Бадмаараг өчигдөр Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Пан-Америкийн аварга Бразилын тамирчин Б.Феррейратай тулалдлаа.

Эл тоглолтод Б.Феррейра ялснаар Г.Бадмаараг тэмцээнээ дуусгалаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү