Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг шинэчлэн тогтоолоо

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай  УИХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцлээ.

Тус УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

Үүнд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 2 дахин, төрийн захиргааны албан тушаалын АА-9, АА-10 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 1,7 дахин нэмэгдүүлэхээр тус тус тогтоожээ гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү