Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

-Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц,

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөг. Онцгой анхаарах ёстой өр нь Самурай бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банкийг дампуурлын эрмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг шуурхайлж байна” гэж мэдээлсэн билээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү