Өнөөдөр хувцас загварын шоу болно

“Уран гоёл” урлангаас маргааш "The One event hall"-д хувцас загварын том шоу хийх гэж байна.

Зохион байгуулагчийн зүгээс “Зүгээр нэг байдаг л шоу биш, урлахуй, урлаг хоёрыг хослуулж ирсэн зочдыг Монгол соёлоороо гайхшруулсан арга хэмжээ болгоно” гэсэн юм.

Язгууртны, угсаатны, өдөр тутмын, хуримын 60 гаруй загвар толилуулах энэ шоунд Гадаадын Элчин сайдууд, улстөр, бизнес, урлан соёлын алдартнууд зочлон ирэх бөгөөд  Төрийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж, гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “Алтай”, “Мөнхийн реп”, “UB Drums” хамтлаг, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Г.Алтангэрэл, Г.Номуун, эвэр бүрээч С.Одсүрэн, хийлч Х.Ариунсайхан, реги Macho нарын зэрэг уран бүтээлч, загварын Андра агентлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэнэ..


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү