Саид Моллай Азербайжаны нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Монгол Улсын нэрийн өмнөөс "Токио-2020" олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдахаар болжээ.

Тэрбээр Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл гараад байсан юм.

Энэ талаар ч Монголын жүдо бөхийн холбооноос "Албан ёсоор мэдэгдэл хийнэ" гэж байв.

Тэгвэл Саид Моллай албан ёсоор Азербайжан Улсын нэр дээр барилдах нь батлагджээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү