Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор УИХ-аас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг 2009 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн. Дээрх хуулийн дагуу банканд Монголбанк, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавих зохицуулалттай тул хууль зөрчсөн аливаа үйлдлийг тухай бүрт нь таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх замаар хэрэгжилтийг хангаж ажилладаг.

Сүүлийн үед зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют, бусад тооцооны нэгжээр үнэ тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн мөн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан хууль бус үйлдэл ихээр гаргаж байна. Иймд хууль зөрчсөн энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах тул хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллахыг анхааруулж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275, 51-261659 утсаар болон mntugrug@frc.mn цахим хаягаар тогтмол хүлээн авч байна. 

Та энд дарж холбогдох хуультай танилцана уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү