Судлаач Х.Баатархүү номынхоо дээжийг өргөн барив

Монгол-БНХАУ дипломат харилцаа тогтоосон 73 жилийн ойн хүрээнд хятад судлаач Х.Баатархүү “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” нэртэй гэрэл зургийн ном хэвлүүлэн гаргасан юм. Эл номыг бүтээх үйлсэд Х.Баатархүүгээс гадна Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон соёлын гавьяат зүтгэлэн Ж.Отгонцагаан нар хувь нэмрээ оруулсан бөгөөд тэд өнөөдөр Биеийн тамир, спортын хорооны удирдлагуудад номын дээжээ өргөн барив.

Энэ үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн үгэндээ Биеийн тамир, спортын салбарын цахим архив хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Мөн цахим архив бүтээх ажилд хамтран ажиллах санал гаргасан юм. Хятад судлаач Х.Баатархүүгийн зүгээс судалгааны ажилд дэмжин оролцохоо илэрхийлсэн юм.

Тус арга хэмжээнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан нарын хүндтэй эрхмүүд байлцав гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү