Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү НҮБ-д ханджээ

Шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Тэгвэл түүний түү Б.Чулуудай аавыгаа хэлмэгдсэн хэмээн үзэж, Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-д хандсан байна. Тэрбээр тус байгууллагын Монгол дахь суурин зохицуулагчийн газарт хүсэлт гаргаж, захидал бичжээ.

Тэрхүү хүсэлтэд "Миний бие, Бат-Үүл овогтой Чулуудай нь 2021 оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийг дуустал 9 хоногийн хугацаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өөрийн аав Э.Бат-Үүлтэй хамт шүүгдсэн иргэний хувьд, мөн түүний хүүгийн хувьд аавынхаа эрх зүйн байдал хүндэрч, бие махбод сэтгэл санааны хувьд хохирч, хорих ангид үзэл санааны хоригдол болоод, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл гарч болзошгүй байгаад сэтгэл зовнин энэхүү хүсэлтийг гаргаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм зорилгоор байгуулагдаж, энэхүү зорилгынхоо хүрээнд дэлхийн олон улсад хүний эрхийг хамгаалах хүндтэй их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн тэргүүлэгч байгууллагын хувьд миний аавд тулгаад буй хэрэгт хяналт тавьж, хуулиар олгогдсон жам ёсны эрхүүдээ эдлэх боломжоор хангахад туслана хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна" хэмээн тодотгожээ.

Түүнчлэн "Давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаанд анхаарал хандуулан, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан чиг үүргийн дагуу хууль бусаар хорих ялаар шийтгүүлсэн, хилсээр хоригдсон миний аавд энэхүү хэргийн үнэнийг тогтооход хууль зүйн туслалцаа үзүүлж, хөндлөнгийн хяналт тавин, олон улсын анхааралд шүүхийн ажиллагааг хандуулж ажиглагчаар оролцож өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Түүнийг хорьж байгаа цаг мөч бүр хууль зөрчин хэлмэгдүүлж байгаа гэдгийг Та бүхэн ойлгоно хэмээн найдаж байна" гэдгийг ч уламжилсан байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү