Монгол бүсгүй "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ

"DIVA" академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ.  Мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан байна.

Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрэл ашиглан бүтээл хийн оролцож, аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Анх 2019 онд олон улсын тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарч байжээ. Өдгөө тэрбээр олон улсын тэмцээнд шүүгчээр оролцохоор болсон байна.

Ц.Ариунзаяа “Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг ойлгож байна. Цааш улам илүү ихийг бүтээж, Монголын makeup төрлийг дэлхийн түвшинд хүргэх маш их үүрэг хариуцлага ирж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Мөн тэрбээр “Хүн өөрийн зорьсон зорилго мөрөөдөлдөө хүрч болдог юм байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болно” хэмээн ярьжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү