УДБЭТ-ын уран бүтээлчид улирлын тоглолтоо "Дон Кихот" балетаар үргэлжлүүллээ

ДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын дөрөв дэх тоглолтоо Л.Минкус "Дон Кихот" балетаар үргэлжлүүллээ.

Уг балетын гол дүрд Г.Батчимэг, О.Даваадорж, Х.Чойжилсүрэн, Ц.Мөнгөншагай, С.Ганбат, Ц.Төмөрсүх нар тоглосон бол удирдаачаар Т.Гэрэлцэцэг, Симфони найрал хөгжимчид, нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид ажилласан юм.

Сонирхуулахад, энэ амралтын өдрөөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын "Шивээ Хиагт" дуурийн тоглолт болохоор товлогджээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү