Яагаад зуны дугуйг өвлийнхөөр солих шаардлагатай вэ

Монгол Улсад бусад орныг бодвол харьцангуй их цас ордог, хүйтэн байдаг. Иймээс тээврийн хэрэгслийнхээ зуны дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй хүйтнийг тэсвэрлэх чадвар муутайгаас гадна хөлдөх эрсдэлтэй.

Тухайлбал, дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх, цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.

Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж тээврийн хэрэгслийнхээ зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү