Хакүхо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. 

Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд өрнөсөн юм. 14 даваа, нэг ч унаагүй байсан хоёр бөхийн тухайд өнөөдөр Хакүхо М.Даваажаргал давлаа.

Тэрбээр 36 насандаа нэг ч унаагүй түрүүлж, өөрийн амжилтаа эвдээд зогсохгүй сүмо бөхийн түүхэнд дахин нэг рекорд тогтоолоо. Тодруулбал, энэ нь хамгийн ахмад насандаа түрүүлж буй түүхэн үйл явдал болж байгаа юм байна. 

Бэртлийн улмаас сүүлийн зургаан башёд барилдаагүй Хакүхо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж байгаа тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Сүүлийн хоёр башёд дараалан түрүүлж, озэки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртэх болзол хангаад байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү