Хэрхэн ухаалаг зээл авах вэ

“Хэрхэн ухаалаг зээл авах вэ” зурагт мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл. Үүний тулд шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг таниулах, санхүүгийн олон дэд салбар (жишээ нь банк, бичил санхүү, даатгал гэх мэт), мэдээлэл харилцаа холбооны технологи, өгөгдлийн дэд бүтцийг хамарсан бодлогын өргөн хүрээтэй зорилтыг дэвшүүлж, эрэлт ба нийлүүлэлтийн талыг хамтад нь авч үзэх шаардлага тулгарч байгаа билээ. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр” боловсруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэхүү хөтөлбөрийн санхүүгийн хэрэглэгчийн түвшин тус бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн боловсрол олгох, иргэдийг санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зээлдэгч өөрийн санхүүгийн хэрэгцээ, чадамжид нийцсэн зээлээр санхүүжиж байгаа эсэх”-д судалгааг хийсэн юм. Энэ дагуу “Иргэдийг зээлийн ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх мэдлэг олгох хөтөлбөр”-ийг боловсруулж, хөтөлбөрийн эхний хэсэг болох зурагт мэдээллийг ийн хүргэж байна. Энэ талаарх мэдээллийг цаашид ч бид цувралаар иргэд, олон нийтэд хүргэх болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү