СЕХ: Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн автоматжуулсан системийг туршлаа

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг ээлж дараатай зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын бүрэн бүтэн байдал, суурилуулалт, ирц бүртгэлийн программын ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 02-нд, сонгогчдын ирцийн мэдээ дамжуулах, хүлээн авах, нэгтгэх туршилтыг 6 дугаар сарын 04-нд тус тус явууллаа.

Уг ажиллагааг СЕХ-ноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэв. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах,  гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж байгаа юм.

Өнөөдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг турших, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгах туршилтын ажиллагааг орон даяар явуулж, ажиглагч, олон нийтэд нээлттэй танилцуулж байна гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.



Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү