Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тамирчдын дунд зохиогдсон “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээн энэ сарын 25-26-нд Узбекистан улсын Ташкент хотноо боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас спортын мастер Б.Амарзаяа өрсөлдсөн.

Тодруулбал, тэрбээр хасагдах шатанд Филиппин улсын тамирчныг 15:3-ийн харьцаатай ялснаар шигшээ наймд шалгарч, Вьетнам улсын тамирчныг 15:14-ийн харьцаатай ялж шигшээ дөрөвт шалгарч медалийн болзол хангасан юм.

Ийнхүү Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү