С.Төгсжаргал FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдов

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлөөс 2021 онд дэлхийн таван тивийн 54 улсын дунд “FIBA U15 Skill Challenges” тэмцээнийг зохион байгуулахаар өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Тус тэмцээнд Монгол Улсын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдөхөөр болоод буй.

Тодруулбал, манай эрэгтэй баг Ази, Далайн орнуудын бүсийн B хэсэгт БНХАУ, Тахити арал, Сири улстай нэг хэсэгт орсон бол эмэгтэй баг мөн B хэсэгт БНХАУ, Самао, Иран орны багтай тоглоно.

Түүнчлэн тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр С.Төгсжаргалыг “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

С.Төгсжаргал FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон FIBA-гийн Ази тивийн Гүйцэтгэх захирлын томилолтыг авч байгаа бөгөөд FIBA-гийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан анхны монгол хүн юм.

Ташрамд дуулгахад, түүнийг FIBA-г төлөөлөх анхны томилолтоо авсан 2020 оны “FIBA U17 Skill Challenges” тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг 5 тивийн 32 орноос аварга болж, NBA-гийн домог Дирк Новитский, FIBA-гийн Алдарын танхимын гишүүн, Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Австралийн шигшээ багийн тоглогч Жэнни Скрийн нартай онлайн уулзалтыг хийж байв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү