Амралтын өдөр зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй

Дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа.

Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгаж байна.

Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм.

Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү