Сонгинохайрхан дүүргийн 70 мянган өрхийг шинжилгээнд хамрууллаа 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хоёрдугаар сарын 8-аас 15-ны өдрийн хооронд 70000 өрх PCR шинжилгээнд хамрагдлаа.

Маргааш /2021.02.16/ Баянхошуу бүсийн 24000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулна. Ингэснээр дүүргийн нийт 94000 өрх “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд бүрэн хамрагдаж дуусах юм.


МАРГААШ БАЯНХОШУУ БҮСИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД
Баянхошуу бүсийн иргэд байнгын 18, явуулын 50 цэгт хандан шинжилгээнд хамрагдах боломжтой.
Байнгын цэг
1. 4-р хороо - 226-р цэцэрлэг
2. 5-р хороо - 269-р цэцэрлэг
3. 6-р хороо - 9-р сургууль
4. 7-р хороо - 227-р цэцэрлэг
5. 8-р хороо - 67-р сургууль
6. 9-р хороо - 76-р сургууль
7. 10-р хороо - 38-р цэцэрлэг
8. 11-р хороо - 105-р сургууль
9. 24-р хороо - 134-р сургууль
10. 25-р хороо - 104-р сургууль
11. 26-р хороо - 253-р цэцэрлэг
12. 28-р хороо - 264-р цэцэрлэг
13. 36-р хороо - 263-р цэцэрлэг
14. 40-р хороо - 117-р цэцэрлэг
15. 41-р хороо - 124-р сургууль
16. 42-р хороо - 170-р цэцэрлэг
Иргэн та шинжилгээнд хамрагдахдаа биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү