Худалдаа, үйлчилгээний ажилчид 62 дугаар сургууль дээр шинжилгээ өгнө 

Энэ сарын 16-ны өдрөөс хүнсний бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар нээхээр болсон. Тиймээс бөөний худалдаа үйлчилгээ эрхэлдэг ажилтан албан хаагчдыг энэ сарын 14,15-ны өдрүүдэд шинжилгээнд хамруулахаар боллоо.

Сонгинохайрхан дүүргийн иргэд 62 дугаар сургуулийн шинжилгээний түр цэгт 10:00-15:00 цагийн хооронд шинжилгээнд хамрагдана. Мөн иргэн та хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол дахин шинжилгээнд хамрагдах шаардлагагүй юм.

Хоёрдугаар сарын 14,15-ны өдрүүдэд 62 дугаар сургуулийн түр шинжилгээний цэгт эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг явах, оршуулгад оролцох иргэд шинжилгээ өгөх боломжтой. Та дээрх шалтгаанаар шинжилгээнд хамрагдах бол нотлох бичиг баримтаа биедээ заавал авч яваарай.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү