Дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнуулжээ

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнууллаа.

Тодруулбал, Жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг "Эх орноо сахин хамгаалагчдын өдөр"-т зориулсан баярын тоглолт ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр болжээ.

Энэ тоглолтод Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оролцсон. Түүнчлэн мөн өдөр Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны шагнал болох “Гавьяаны төлөө” медалиар шагнажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү