Австралийн эрдэмтэд 17 мянган жилийн өмнөх имжийн сүг зураг олжээ

Австралийн эрдэмтэд 17300 жилийн өмнөх хадны сүг зураг олсон тухайгаа “Nature Human Behavior” сэтгүүлд нийтэлжээ.

Энэхүү эртний урлагийг Баруун Австралийн хадны сүг зургаараа алдартай Кимберли мужаас олжээ. Имжийн дүрс нь хоёр метр орчим өндөр бөгөөд хадны дээд хэсэгт улаан өнгийн зосоор будсан байжээ.    

Мельбурны Их Сургуулийн судлаач, доктор Дэмьэн Финч хэлэхдээ “Зургийг 17500-1700 жилийн настай болохыг тогтоолоо. Энэхүү бүтээлийг Австралийн хамгийн эртний зураг гэж хэлж болно” гэжээ.   


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү