Хар шоколад хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг

Америкийн эрдэмтэд хар шоколадны шинэ ашиг тустай шинж чанаруудыг илрүүлсэн байна. Хар шоколаданд агуулагддаг өтгөн какао антиоксидантаар баялаг учраас хүний бие махбодыг хөгшрөлт болон элдэв өвчнөөс хамгаалдаг. Тэр ч бүү хэл, чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг аж.

 

Хамгийн гол нь тухайн хар шоколадны 70 хувь нь өтгөн какао агуулж байх ёстой гэнэ. Мэргэжилтнүүд туршилт явуулаад хар шоколад оролцогчдын дархлааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ ой санамжийг нь бататгаж байсныг олж мэджээ. 

Хар шоколадыг дэлхийн эрдэмтэд судалсны үндсэн дээр дараах үр дүнг нотлоод байгаа юм.  

1.Зүрхний үйл ажиллагааг сайжруулна

Швед улсад 9 жилийн туршид хийсэн судалгаанаас үзвэл 7 хоногт нэг удаа хар шоколад идсэн эмэгтэй хүний зүрх өвчлөх эрсдэл 35 хувиар буурчээ. Энэхүү судалгаанд 31.000 эмэгтэй хүн оролцсон байна.

2.Тураана

Копенхагены их сургууль нь хар шоколад тураах үйлчилгээтэйг тогтоожээ. Учир нь хар шоколад нь маш өег тул хүний өөх тостой, хэт чихэрлэг болон давстай хоол идэх хүслийг бууруулдаг байна.

3.Жирэмсэн хүнд эерэгээр нөлөөлнө

Финланд улсын нэгэн судалгаанд жирэмсэн үедээ хар шоколад идсэн хүнээс төрсөн хүүхэд илүү аp жаргалтай байсан аж. Мөн түүнчлэн жирэмсэн байхдаа стресс даах чадвар өндөр байсан байна.

4.Чихрийн шижингээр өвчлөхөөс хамгаална

Итали улсад явуулсан судалгаагаар 15 хоногийн турш хар шоколад идсэн хүний инсулинд эсэргүүцэл үзүүлэх нь 50 хувь буурсан байна.

5.Стресс тайлж, хүч оруулна

Калифорнийн их сургуулиас хийсэн судалгаагаар хар шоколад нь стрессыг ихээр бууруулдаг нь нотлогдсон байна. Харин Английн Ноттингэмийн их сургууль хар шоколад нь хүний цусны эргэлтийг сайжруулж, тархинд хүч оруулан эерэг нөлөө үзүүлдэг гэжээ.

6.Арьсыг толийлгоно

Шоколад нь үл исэлдүүлэгч (антиоксидант) их хэмжээгээр агуулсан байдаг тул хүний арьсыг толийлгож бохирдлыг арилгахад хүчтэй нөлөөлдөг гэжээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү