Утасны хамааралтай юм биш биз

Хэрэв хүн ихэнх цагаа утсаа харж эсвэл бодож өнгөрөөдөг бол тэр хүний эрүүл мэнд аюултай байдалд байгаагийн шинж ажээ. Эрдэмтэд хүмүүсийн зуршлыг судалсны үндсэн дээр гар утаснаасаа хамааралтай болсон хүний дөрвөн гол шинжийг тэмдэглэсэн байна.

Хүлээлт: Байнга дуудлага болон захианы тухай бодох.

Илүүд үзэх: Өөрийн чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрүүлэхээс илүү гар утастайгаа байх.

Сэтгэл хөдлөл: Утсаа оролдох үед нь саад хийхэд уурлах, зөвшөөрөлгүйгээр утсыг нь оролдоход бухимдах.

Хүлээн зөвшөөрөхгүй байх: Утастайгаа хэт их цаг зарцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг засах оролдлого хийхгүй байх.

Эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн тулд эрдэмтэд гар утаснаасаа хөндийрч, найз нөхөд, гэр бүлтэйгээ цагаа хөгжилтэй өнгөрүүлж, утсаа орхин зугаалж байхыг зөвлөж байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү