Компанийн засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх талаар хэлэлцлээ

Компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.

Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо, “Залуу судлаачдыг дэмжих сан” болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ хамтран “ISO 37000 стандарт дээр суурилсан байгууллагын засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд зохион байгууллаа.

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан энэ үеэр сэтгэлгээний алгоритм, системийн логик зураглал, байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх тохиргоо бүхий угсардаг загвар, компанийн засаглалын олон улсын стандартын шалгууруудыг системийн инженерчлэлийн аргаар хангах талаар танилцуулсан юм. Оролцогчдын зүгээс ISO 9001, ISO 37000 стандарт, Steward-Leadership болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг засаглалын баримт бичгүүдэд тусгагдсан шаардлагуудыг шийдвэрлэхэд дижитал платформыг хэрхэн ашиглах мөн цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай сургалт, судалгаа, шинжилгээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү