Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим суманд ажиллаж, малчид болон сум орон нутагт шаардлагатай зүйлсийг газар дээр нь шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн хувьд 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гурван сум цагаан зудтай, зургаан сумын 14 багийн нутаг цагаанаар зудархуу, долоон сумын 19 баг хар зудтай байна. Мөн өдрийн байдлаар 4928 толгой мал зүй бусаар хорогдсон байна.


Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын малчид хаваржаа руу 150 гаруй км газарт нүүж эхлээд байгаа аж.

Мөн нийт 1641 өрхийн 429 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа бөгөөд малчдын хувьд бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 40 гаруй хувийг хэрэглээд байгаа гэнэ. Иймд аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг энэ сарын сүүлээр задлах төлөвлөгөөтэй байгаа талаар орон нутгийн удирдлагууд танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
BAT [129.205.113.xxx] 1 жил
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)