10,921,778 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,079,336,661 төгрөгийн үнийн дүн бүхий 10,921,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.92%), "Монгол Базальт" ХК (MBW +9.32%) болон "Хай би ойл" ХК (HBO +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн ХК (CNF -14.16%), "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE -7.30%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND -3.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,093 ширхэг нэгж эрхийг 3,826,617 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 403 ширхэг бондыг 39,973,630 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 4,851 ширхэг үнэт цаасыг 484,352,130 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.26 хувиар өсөж, 37060.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,841,462,312,971 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү